Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 45:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Би гэрлийг буй болгон,харанхуйг бүтээж,энх амгаланг тогтоон,гай гамшгийг ч бүтээж байна.Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.

8. Тэнгэр ээ, дээрээс шүрш.Үүлс үнэн зөвийн бороо оруулаг.Газар нээгдэж, авралыг ургуул.Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг.ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.

9. Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ!Шавар сав нь газрын савнуудтай хамт байг.Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү?Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?

10. Эцэгтээ «Та юу төрүүлэв?»,ээждээ «Та юу гаргачихсан юм бэ?» гэж ярьдаг хүн хөөрхий еэ!”.

11. Израилийн ариун Нэгэн,Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун.Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?

12. Дэлхийг бүтээж,дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,тэдний бүх эздийг нь томилов.

13. Би түүнийг үнэн зөвийн дотор босгон,бүх замыг нь тэгшилнэ.Тэр ямар ч хөлс,шагналгүйгээр Миний хотыг барьж,Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

14. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Египетийн бүтээгдэхүүн,Кушийн наймаа,өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж,чинийх болно.Тэд чиний араас явж,гинжтэйгээ ирж,чамд бөхийн мөргөж,«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.Өөр байхгүй.Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.

15. Израилийн Бурхан Аврагч минь,үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

16. Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж,хамтдаа гутамшиг болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 45