Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 45:11-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Израилийн ариун Нэгэн,Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун.Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?

12. Дэлхийг бүтээж,дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,тэдний бүх эздийг нь томилов.

13. Би түүнийг үнэн зөвийн дотор босгон,бүх замыг нь тэгшилнэ.Тэр ямар ч хөлс,шагналгүйгээр Миний хотыг барьж,Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

14. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Египетийн бүтээгдэхүүн,Кушийн наймаа,өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж,чинийх болно.Тэд чиний араас явж,гинжтэйгээ ирж,чамд бөхийн мөргөж,«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.Өөр байхгүй.Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.

15. Израилийн Бурхан Аврагч минь,үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

16. Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж,хамтдаа гутамшиг болно.

17. Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно.Та нар үүрд мөнх ичихгүй,гутамшиг болохгүй.

18. Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.(Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм.Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөдхүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.)“Би бол ЭЗЭН. Өөр байхгүй.

19. Би харанхуй орны газраас нууцаар яриагүй.«Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй.ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна.Зөв шударга юмсыг тунхаглаж байна.

20. Хамтдаа цуглаж ирцгээ.Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо.Аварч чадахгүй бурханд залбирч,модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.

21. Тунхагла, танилцуул.Тэд хамтдаа зөвлөлдөг.Хэн эртнээс үүнийг мэдүүлж,хэн урьдаас үүнийг тунхагласан бэ?Энэ нь ЭЗЭН Би биш үү?Надаас өөр Бурхан байхгүй.Надаас өөр зөвт Бурхан,Аврагч байхгүй.

22. Дэлхийн бүх хязгаар аа,Над уруу эргэж аврагдагтун.Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.

23. Би Өөрөөрөө тангарагласан.Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй.Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч,хэл бүр тангараглана.

24. Миний тухай тэд«Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”.Хүмүүс Түүн уруу ирж,Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.

25. ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 45