Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 45:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж,өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан,дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн,Өөрийн тослогдсон Корешт хандаж,

2. “Би чиний өмнө явж,уулсыг тэгшлэн,хүрэл хаалгыг эвдэж,төмөр хаалтуудыг тастана.

3. Энэ бол чамайг нэрээр чинь дуудсанИзраилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулдБи чамд харанхуйн эрдэнэс,нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

4. Миний боол Иаков,Миний сонгосон Израилийн төлөөБи мөн чамайг нэрээр чинь дуудсан.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамд хүндэт цол өгнө.

5. Би бол ЭЗЭН.Өөр байхгүй.Надаас өөр Бурхан байхгүй.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамайг хүчирхэгжүүлнэ.

6. Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй,Би бол ЭЗЭН,өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 45