Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 44:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.

10. Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?

11. Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

12. Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

13. Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.

14. Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 44