Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 44:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.

5. Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ.Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана.Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин,хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.

6. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч,түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.“Би бол эхэн, Би бол эцэс.Надаас өөр Бурхан байхгүй.

7. Хэн Над шиг юм бэ?Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг.Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун.Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.

8. Битгий түгшигтүн. Бүү ай.Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү?Та нар бол Миний гэрч нар.Надаас өөр Бурхан байдаг уу?Өөр Хад байдаг уу?Би мэдэж байна, өөр байхгүй”.

9. Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.

10. Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?

11. Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

12. Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

13. Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.

14. Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг.

15. Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 44