Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 44:17-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.

18. Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.

19. “Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?” гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.

20. Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд “Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?” гэж хэлж чаддаггүй.

21. “Иаков оо, эдгээрийг санагтун.Израиль аа. Учир нь чи Миний боол.Би чамайг бүтээсэн.Чи Миний боол.Израиль аа, Би чамайг мартахгүй.

22. Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт,чиний нүглийг үүл мэт хөөсөн.Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.

23. ЭЗЭН үүнийг хийсэн учир,тэнгэр ээ, баярлан хашхирагтун.Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун.Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун.Учир нь ЭЗЭН Иаковыг аврав.Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.

24. Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн,чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН.Би Өөрөө тэнгэрийг сунгаж,дэлхийг ганцаараа дэлгэсэн.

25. Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж,төлөгчдийг мунхгууд болгож,мэргэдийн ухааныг устган,тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.

26. Тэр Өөрийн боолуудын үгийг баталж,элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ.Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно»,Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн.Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.

27. Би тэнгисийн усанд хандан«Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан.

28. Би Корешт хандан«Тэр Миний хоньчин.Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв.Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно»,мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 44