Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 44:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг.

16. Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг.

17. Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.

18. Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.

19. “Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?” гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.

20. Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд “Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?” гэж хэлж чаддаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 44