Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 44:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Харин одоо Миний боол Иаков оо,Миний сонгосон Израиль аа, сонсогтун.

2. ЭЗЭН чамайг бүтээж,чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална.Тэр ингэж айлдаж байна.“Бүү айгтун, Миний боол Иаков оо,Миний сонгосон Иешурун аа!

3. Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,хуурай газар дээр горхи урсгана.Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.

4. Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.

5. Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ.Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана.Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин,хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.

6. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч,түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.“Би бол эхэн, Би бол эцэс.Надаас өөр Бурхан байхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 44