Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 43:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Чи Миний нүдэнд үнэтэй,хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч,чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

5. Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна.Би чиний үр удмыг дорно зүгээс авчран,чамайг өрнө зүгээс цуглуулна.

6. Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд,өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана.Миний хөвгүүдийг алс холоос,Миний охидыг газрын хязгаараас,

7. Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,буй болгож, хийсэн юм”.

8. Хэдийгээр нүдтэй боловч сохор,чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.

9. Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа.Тэдний дундаас хэн үүнийг зарлаж,урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ?Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг.Тэд сонсоод “Энэ бол үнэн” гэдгийг хэлэг.

10. “Та нар бол Миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна.“Та нар бол Миний зарц нар.Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон.Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.

11. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.

12. Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ.Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй.Иймээс та нар Миний гэрч мөн” гэж ЭЗЭН айлдаж байна.“Би бол Бурхан.

13. Өнө мөнхөөс Би бол Тэр юм.Миний гараас аварч чадах хэн ч байхгүй.Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?”.

14. Израилийн ариун Нэгэн,та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн,тэднийг бүгдийг нь төдийгүй,усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.

15. Би бол ЭЗЭН,та нарын Ариун Нэгэн,Израилийн Бүтээгч,та нарын Хаан”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 43