Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 43:21-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.

22. Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй.Израиль аа, чи Миний төлөө ядраагүй.

23. Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй,тахилаараа Намайг хүндэтгээгүй.Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй,утлагаар ядраагаагүй.

24. Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй,тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй.Харин чи нүглээрээ Намайг дарамталж,хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.

25. Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.

26. Надад сануулагтун.Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье.Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.

27. Чиний анхны эцэг нүгэл үйлдэж,чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.

28. Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж,Иаковыг хараагдахаар,Израилийг дооглуулахаар өгнө”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 43