Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 43:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. «Урьдын юмыг бүү дурсагтун.Өнгөрсөн юмыг бүү бодогтун.

19. Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ.Одоо тэр нь бий болно.Та нар үүнийг мэдээгүй гэж үү?Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.

20. Хээрийн араатнууд, цөөвөр чоно,тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч,цөлөөр гол урсгав.

21. Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.

22. Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй.Израиль аа, чи Миний төлөө ядраагүй.

23. Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй,тахилаараа Намайг хүндэтгээгүй.Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй,утлагаар ядраагаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 43