Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 43:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. “Та нар бол Миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна.“Та нар бол Миний зарц нар.Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон.Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.

11. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.

12. Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ.Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй.Иймээс та нар Миний гэрч мөн” гэж ЭЗЭН айлдаж байна.“Би бол Бурхан.

13. Өнө мөнхөөс Би бол Тэр юм.Миний гараас аварч чадах хэн ч байхгүй.Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?”.

14. Израилийн ариун Нэгэн,та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн,тэднийг бүгдийг нь төдийгүй,усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.

15. Би бол ЭЗЭН,та нарын Ариун Нэгэн,Израилийн Бүтээгч,та нарын Хаан”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 43