Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 42:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй.Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5. Тэнгэрийг бүтээж татаад,дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн,түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч,түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

6. “Би бол ЭЗЭН.Би чамайг зөвт байдалд дуудсан.Би бас чиний гараас атгаад,чамайг хамгаална.Би чамайг ард түмний гэрээ болгож,үндэстнүүдийн гэрэл болгоно.

7. Энэ нь сохрын нүдийг нээн,гяндангаас хоригдлуудыг чөлөөлж,харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

8. Би бол ЭЗЭН.Энэ бол Миний нэр.Би Өөрийн алдрыг бусдад,Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

9. Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө,эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна.Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.

10. ЭЗЭНд шинэ дуу дуулж,Түүнийг газрын хязгаараас магтагтун.Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн,арлууд болон дээр нь оршин суугчид аа.

11. Цөл хийгээд түүний хотууд,Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн.Селагийн оршин суугчид чангаар дуулагтун.Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

12. Тэд ЭЗЭНд алдрыг өргөг!Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!

13. ЭЗЭН дайчин мэт урагшилж,дайнч мэт зүтгэн босож,дуугаа өндөрлөн дайнд уухайлж,Өөрийн дайсныг дарна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 42