Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 42:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй,мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй.Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.

4. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй.Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5. Тэнгэрийг бүтээж татаад,дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн,түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч,түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

6. “Би бол ЭЗЭН.Би чамайг зөвт байдалд дуудсан.Би бас чиний гараас атгаад,чамайг хамгаална.Би чамайг ард түмний гэрээ болгож,үндэстнүүдийн гэрэл болгоно.

7. Энэ нь сохрын нүдийг нээн,гяндангаас хоригдлуудыг чөлөөлж,харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

8. Би бол ЭЗЭН.Энэ бол Миний нэр.Би Өөрийн алдрыг бусдад,Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

9. Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө,эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна.Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 42