Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 42:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Би уул толгодыг хоослон,тэдний бүх өвс ногоог хатаан,гол мөрнийг нь арлууд болгож,цөөрмүүдийг нь ширгээнэ.

16. Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан,тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана.Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон,барзгар газрыг тэгш тал болгоно.Энэ бол Миний хийх юм.Би тэднийг хийлгүй орхихгүй.

17. Цутгамал хөргүүдийг “Та нар бидний бурхад” гэж хэлэгчид,шүтээнүүдэд итгэгчид эргээд,бүрмөсөн гутаагдана.

18. Дүлий хүмүүс ээ, сонсогтун!Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

19. Миний боолоос өөр сохор хүн хэн бэ?Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ?Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор,ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

20. Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй.Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.

21. Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их,алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

22. Гэвч энэ бол тонуулж,дээрэмдүүлсэн ард түмэн.Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан.Тэд олз болсон.Тэднийг хэн ч чөлөөлөхгүй.Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.

23. Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ?Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?

24. Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?ЭЗЭН биш гэж үү?Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн.Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй,Түүний хуулийг дагаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 42