Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 40:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хөндий бүр өргөгдөж,уул толгод бүр нам болж,барзгар газар нь тэгш,гүдгэр газар тэгш хөндий бологтун.

5. Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж,бүх махан бие хамтдаа үзнэ.Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.

6. Нэгэн дуу “Дуудагтун” гэсэндби “Би юуг дуудах вэ?” гэж хариулав.Бүх махан бие нь өвс бөгөөдтүүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.

7. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж,цэцэг гандана.Хүмүүс үнэхээр өвс юм.

8. Өвс хатаж, цэцэг гандана.Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.

9. Сайн мэдээг үүрэгч Сион оо!Өндөр уулан дээр гарагтун.Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа!Дуугаа чанга өргөгтүн.Өргөгтүн! Бүү айцгаа.“Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.

10. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж,мутраараа Өөрийнхөө төлөө захирна.Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт,хариу нь Түүний өмнө байна.

11. Тэр хоньчин мэт сүргээ хариулж,Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд,хургатай хонийг алгуур хөтөлнө.

12. Хэн усыг гарынхаа алганд хэмжиж,тэнгэрийг төөлсөн бэ?Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж,уулсыг жинлүүрээр жинлэн,толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 40