Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 40:23-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тэр захирагчдыг юу ч биш болгон,газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.

24. Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд,үндэс нь газарт үндэслэмэгц,Тэр тэдэн уруу үлээдэг.Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.

25. “Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж,хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.

26. Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм.Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

27. “Миний зам ЭЗЭНээс нуугдаж,үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо?Чи юунд ярина вэ, Израиль аа?

28. Чи мэдэхгүй гэж үү?Чи сонсоогүй гэж үү?Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм.Түүний ухаан нь хязгааргүй.

29. Тэр ядарсанд тэнхээ өгч,чадал дутагдсанд нь хүч нэмдэг.

30. Залуу хүн ч ядарч сульдан,идэр хөвгүүд ч бүдэрдэг.

31. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.Тэд гүйхдээ үл ядран,алхахдаа үл цуцна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 40