Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 40:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.

18. Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?

19. Шүтээний хувьд гэвэл,түүнийг дархан хүн цутгаж,алтны дархан алтаар бүрж,мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.

20. Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог.Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.

21. Та нар мэдэхгүй гэж үү?Та нар сонсоогүй гэж үү?Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү?Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?

22. Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ.Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж,майхан мэт дэлгэн оршдог.

23. Тэр захирагчдыг юу ч биш болгон,газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.

24. Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд,үндэс нь газарт үндэслэмэгц,Тэр тэдэн уруу үлээдэг.Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.

25. “Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж,хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.

26. Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм.Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

27. “Миний зам ЭЗЭНээс нуугдаж,үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо?Чи юунд ярина вэ, Израиль аа?

28. Чи мэдэхгүй гэж үү?Чи сонсоогүй гэж үү?Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм.Түүний ухаан нь хязгааргүй.

29. Тэр ядарсанд тэнхээ өгч,чадал дутагдсанд нь хүч нэмдэг.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 40