Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 40:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэр хоньчин мэт сүргээ хариулж,Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд,хургатай хонийг алгуур хөтөлнө.

12. Хэн усыг гарынхаа алганд хэмжиж,тэнгэрийг төөлсөн бэ?Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж,уулсыг жинлүүрээр жинлэн,толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?

13. Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан,эсвэл Түүний зөвлөх нь болж,Түүнийг сургасан бэ?

14. Хэнтэй Тэр зөвлөлдөн,хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ?Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж,ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

15. Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээддэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог.Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.

16. Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй,араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 40