Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 38:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

6. Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»” гэж хэл.

7. ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.

8. Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.

9. Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.

10. “Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж,өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.

11. “Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй.Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.

12. “Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав.Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

13. Өглөө болтол би тэвчивч,Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ.Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 38