Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 38:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг.Энэ бүхэнд миний сүнс бий.Намайг эдгээж, амьдруулаач.

17. Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан.Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав.Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.

18. Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй,үхэл Таныг магтаж чадахгүй.Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.

19. Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө.Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.

20. ЭЗЭН намайг заавал аварна.Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн туршбид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно”.

21. Одоо Исаиа—Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 38