Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 38:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. “Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй.Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.

12. “Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав.Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

13. Өглөө болтол би тэвчивч,Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ.Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

14. Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран,тагтаа мэт гашуудаж байна.Өөдөө ширтсээр миний нүд чилжээ.Эзэн, би шаналж байна.Миний хамгаалалт байгаач.

15. Би юу хэлэх вэ?Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна.Сэтгэлийнхээ гашуудлаас болжби бүх он жилүүддээ төлөв даруу явна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 38