Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 37:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

9. Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,—

10. Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.

11. Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

12. Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

13. Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.

14. Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

15. Хезекиа ЭЗЭНд залбиран,

16. “Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.

17. ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.

18. Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,

19. тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

20. Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.

21. Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас

22. түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм.“Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв.Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.

23. Чи хэнийг басамжлан доромжилсон бэ?Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв?Израилийн Ариун Нэгэний эсрэг!

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 37