Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 37:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. “Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.

7. Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.

8. Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

9. Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,—

10. Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.

11. Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

12. Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

13. Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.

14. Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

15. Хезекиа ЭЗЭНд залбиран,

16. “Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.

17. ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.

18. Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,

19. тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

20. Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 37