Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 37:24-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж,«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.

25. Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэсэн.

26. Чи сонсоогүй юм уу?Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм.Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.

27. Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон.Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.

28. Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.

29. Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраасБи Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж,ирсэн замаар чинь чамайг буцаана.

30. Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.

31. Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.

32. Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв.

33. Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.

34. Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

35. «Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 37