Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 36:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

5. ”Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм” гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?

6. Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.

7. Хэрэв та нар надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

8. Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.

9. Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

10. Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ»” гэв.

11. Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан—Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 36