Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 36:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ»” гэв.

11. Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан—Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

12. Гэтэл Рабшаке—Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

13. Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.

14. Хаан үүнийг хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй.

15. Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор”.

16. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 36