Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 36:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хезекиа Хааны арван дөрөв дэх жилд, Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хот уруу довтлон ирж, эзлэн авав.

2. Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа Хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

3. Тэгэхэд Хилкиагийн хөвгүүн Елиаким, ордны даамал гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар түүн уруу очив.

4. Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

5. ”Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм” гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?

6. Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.

7. Хэрэв та нар надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

8. Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.

9. Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

10. Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ»” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 36