Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 35:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон,суларсан өвдгийг бататгагтун.

4. Хулчгар зүрхтнүүдэд“Зоригтой бай. Бүү ай.Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.

5. Тэгээд сохрын нүд нээгдэж,дүлийгийн чих нь онгойно.

6. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж,хэлгүй нь баяртайгаар хашхирна.Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.

7. Хатсан газар цөөрөм болж,цангасан газарт ус ундран,цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.

8. Тэнд нэгэн их зам харгуй буй болж,Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ.Түүгээр бузар нь явахгүй,тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 35