Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 34:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.Ард түмнүүд ээ, чагнагтун.Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.

2. Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,тэднийг бүрмөсөн устгалаа.Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

3. Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,тэдний цус нь ууланд нэвчив.

4. Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

5. Учир нь Миний илд тэнгэрт согтоод,Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.

6. ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.Илд нь хурга ямааны цусаар дүүрч,хуцын бөөрний өөхөнд цадав.Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,Едомын газарт их аллагатай ажээ.

7. Бас зэрлэг шар тэдэнтэй,залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,тэдний газар нь цусаар нэвчиж,тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

8. Учир нь Сионд хариуг нь өгөх жил,өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 34