Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 33:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Аянгын дуунаар хүмүүс зугтаж,Таныг босоход үндэстнүүд тараагдана.

4. Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна.Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.

5. ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.

6. Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан,мэдлэг ба авралын баялаг мөн.ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.

7. Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж,энхийн элч нар нь гашуудан цурхирна.

8. Их замууд хоосрон, аялагчид алга болов.Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн,хүнийг ойшоосонгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 33