Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 33:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Сион дахь нүгэлтнүүд айж,бурхангүй хүмүүс түгшүүрт автав.“Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ?Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”

15. Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж,шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган,цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн,мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг

16. хүн өндөрт заларч,түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно.Түүнд талхыг нь өгч,ус нь элбэг байх болно.

17. Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж,тэд алс холын газрыг үзнэ.

18. Чиний зүрх “Тооллого хийгч хаана байна?Татвар хураагч хаа байна?Цамхаг хянагч хаа байна?” гэж аюулыг тунгаан бодно.

19. Хэн ч ойлгохгүй бэрх яриатай,хэн ч үл ойлгох харь хэлтэйдогшин хүмүүсийг чи цаашид харахгүй.

20. Манай баяр наадмын хот Сионыг харагтун.Энх амгалангийн орон,гадаснууд нь хэзээ ч сугарахгүй,нэг ч аргамж нь тасрахгүй,эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ.

21. Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно.Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж,түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.

22. Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч,ЭЗЭН бол бидний хууль тогтоогч,ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.

23. Чиний аргамж тайлагдаж,шургийн суурь нь уягдахгүй,дарвуул дэлгэж чадахгүй.Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж,доголон хүн ч хувь хүртэнэ.

24. “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй.Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 33