Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 33:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч,өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун.Та нар бусдыг сүйтгэхээ болиход,өөрсдийг чинь сүйтгэнэ.Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход,та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.

2. Өө ЭЗЭН,бидэнд нигүүлсэнгүй хандаач.Бид Таныг хүлээнэ.Өглөө бүр Та бидний хүч болж,зовлонтой цагт Та бидний аврал байгаач.

3. Аянгын дуунаар хүмүүс зугтаж,Таныг босоход үндэстнүүд тараагдана.

4. Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна.Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.

5. ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 33