Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 32:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг.Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж,ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж,бурхангүй явдлыг үйлддэг.

7. Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ.Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч,худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.

8. Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж,түүгээрээ тогтдог.

9. Амарлингуй эмс ээ.Босож, миний дуу хоолойг сонсогтун.Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун.

10. Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно.Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,жимс хураалт болохгүй.

11. Амарлингуй эмс ээ, чичрэгтүн.Бардам охид оо, зовогтун.Хувцсаа тайлан нүцгэлж,бэлхүүсээрээ таар ороогтун.

12. Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.

13. Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг,баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.

14. Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан,хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.

15. Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл,зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.

16. Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,үнэн зөв нь үржилтэй талбайд байна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 32