Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 32:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Амарлингуй эмс ээ, чичрэгтүн.Бардам охид оо, зовогтун.Хувцсаа тайлан нүцгэлж,бэлхүүсээрээ таар ороогтун.

12. Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.

13. Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг,баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.

14. Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан,хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.

15. Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл,зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.

16. Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,үнэн зөв нь үржилтэй талбайд байна.

17. Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,аюулгүй байдал болох юм.

18. Миний ард түмэн энх амгалан орчинд,аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.

19. Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,

20. бүх усны дэргэд тариа тарьж,шар, илжгээ чөлөөтэй идээшлүүлэгчид та нар ямар ивээлтэй байх вэ!

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 32