Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 32:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно.Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,жимс хураалт болохгүй.

11. Амарлингуй эмс ээ, чичрэгтүн.Бардам охид оо, зовогтун.Хувцсаа тайлан нүцгэлж,бэлхүүсээрээ таар ороогтун.

12. Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.

13. Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг,баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.

14. Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан,хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.

15. Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл,зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.

16. Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,үнэн зөв нь үржилтэй талбайд байна.

17. Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,аюулгүй байдал болох юм.

18. Миний ард түмэн энх амгалан орчинд,аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 32