Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 30:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин,сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулдТүүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.

29. Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно.ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.

30. ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож,догшин уур, түймэрдэгч галын дөл,ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.

31. ЭЗЭНий дуу хоолойнд Ассири айдаст автана. Тэр шийдмээр цохино.

32. Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг,босоо ятгын аятай байх болно.Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.

33. Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ.Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ.Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ.Галын нүх нь түлээгээр дүүрэн байв.ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 30