Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 30:22-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.

23. Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ.

24. Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба ацаар шигшсэн давсалсан тэжээл иднэ.

25. Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана.

26. ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.

27. Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна.Түүний уур нь шатаж, утаа нь өтгөн,уруул нь зэвүүцлээр дүүрч, хэл нь түймэрдэгч галтай адил байна.

28. Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин,сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулдТүүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.

29. Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно.ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.

30. ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож,догшин уур, түймэрдэгч галын дөл,ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.

31. ЭЗЭНий дуу хоолойнд Ассири айдаст автана. Тэр шийдмээр цохино.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 30