Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 30:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.Тиймээс та нар зугтана.“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.

17. Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш,толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,таван хүний заналхийллээр та нар зугтах болно.

18. ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан.Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!

19. Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.

20. Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ.

21. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно.

22. Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 30