Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 30:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Замаа орхиж, жимээсээ гарагтун.Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.

12. Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна.“Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,

13. та нарт шийтгэл байх болно.Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч,гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.

14. Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно.Иймээс түүнийг хайр найргүй эвдэж,зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.

15. Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.Гэвч та нар хүсээгүй.

16. “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.Тиймээс та нар зугтана.“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.

17. Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш,толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,таван хүний заналхийллээр та нар зугтах болно.

18. ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан.Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!

19. Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.

20. Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 30