Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 30:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж,Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч,дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.

2. Тэд Надтай зөвлөлгүйгээр“Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.

3. Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно.Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно.

4. Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөдтэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн.

5. Өөрсдөд нь тусламж, ашиг болохгүй,харин ичгүүр зэмлэл болох, ашиггүй хүмүүсээс болж хүн бүр ичих болно.

6. Негевийн араатнуудын тухай зөн.Тэд эм болон эр арслан,хорт болон нисдэг могой гарч ирдэгзовлон зүдгүүрийн газраар дамжин,өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон,эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин,өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.

7. Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна.Тийм учраас Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.

8. Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулдтэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номонд бич.

9. Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөдЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.

10. Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж,эш үзүүлэгчдэд“Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй.Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.

11. Замаа орхиж, жимээсээ гарагтун.Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.

12. Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна.“Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,

13. та нарт шийтгэл байх болно.Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч,гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.

14. Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно.Иймээс түүнийг хайр найргүй эвдэж,зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.

15. Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.Гэвч та нар хүсээгүй.

16. “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.Тиймээс та нар зугтана.“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 30