Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 3:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч“Чамд нөмрөг бий.Чи бидний захирагч бол.Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,

7. тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн“Би эмч болохгүй.Манай гэрт талх ч байхгүй,нөмрөг ч байхгүй.Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй” гэх болно.

8. Юу гэвэл,Иерусалим бүдэрч,Иуда уналаа.Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж,Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.

9. Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг.Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг.Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!

10. Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн.Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.

11. Хар санаатан золгүй еэ!Муу муухай нь түүнтэй хамт байг!Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.

12. Ард түмэн минь!Хүүхдүүд тэднийг дарлаж,эмэгтэйчүүд тэднийг захирдаг.Ард түмэн минь,та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж,замыг чинь будлиулж байна.

13. ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,хүмүүсийг шүүхээр зогслоо.

14. ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна.“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.

15. Миний ард түмнийг дарлаж,ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

16. ЭЗЭН ийнхүү айлдав.“Сионы охид бардам учраас толгойгоо өргөн,өдсөн харцаар ширтэн алхаж,хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

17. Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.

18. Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 3