Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 3:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

19. ээмэг, бугуйвч, гивлүүр,

20. малгай, хөлийн гинж, бүс,сүрчигний хайрцаг, сахиус,

21. хурууны бөгж, хамрын гархи,

22. ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч,

23. толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.

24. Анхилуун сүрчгийг өмхий ус,бүсийг олс,гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх,сайхан хувцсыг тааран өмсгөл,үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.

25. Танай эрчүүд илдэнд,танай хүчтэнүүд дайнд унана.

26. Түүний дааман хаалганууд гашуудан уйлж,хаягдсан тэрээр газар дээр сууна.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 3