Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 3:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,хүмүүсийг шүүхээр зогслоо.

14. ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна.“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.

15. Миний ард түмнийг дарлаж,ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

16. ЭЗЭН ийнхүү айлдав.“Сионы охид бардам учраас толгойгоо өргөн,өдсөн харцаар ширтэн алхаж,хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

17. Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.

18. Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

19. ээмэг, бугуйвч, гивлүүр,

20. малгай, хөлийн гинж, бүс,сүрчигний хайрцаг, сахиус,

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 3