Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 3:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хар санаатан золгүй еэ!Муу муухай нь түүнтэй хамт байг!Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.

12. Ард түмэн минь!Хүүхдүүд тэднийг дарлаж,эмэгтэйчүүд тэднийг захирдаг.Ард түмэн минь,та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж,замыг чинь будлиулж байна.

13. ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,хүмүүсийг шүүхээр зогслоо.

14. ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна.“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.

15. Миний ард түмнийг дарлаж,ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

16. ЭЗЭН ийнхүү айлдав.“Сионы охид бардам учраас толгойгоо өргөн,өдсөн харцаар ширтэн алхаж,хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

17. Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.

18. Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 3