Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Харагтун,Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж,туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.Талхны бүх хангамж,усны бүх хангамж,

2. хүчит эрс болон дайчид,шүүгчид ба эш үзүүлэгч,төлөгч ба ахлагч,

3. тавьтын ахлагч ба хүндэт хүн,зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.

4. Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож,эрх хүүхдүүд тэднийг захирна.

5. Ард олон дарлагдаж,хүн бүр нэг нь нөгөөгөө,хөршөө дарлаж,залуус нь өвгөд уруугаа,захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.

6. Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч“Чамд нөмрөг бий.Чи бидний захирагч бол.Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,

7. тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн“Би эмч болохгүй.Манай гэрт талх ч байхгүй,нөмрөг ч байхгүй.Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй” гэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 3