Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 27:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу?Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу?

8. Та түүнийг няцаахдаа зөв хэмжүүрээр шийтгэж,дорнын салхитай өдрийнх мэт түүнийг догшин салхиараа авч явна.

9. Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана.Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно.Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.

10. Бэхлэгдсэн хотууд хоосорч,эдлэн газар нь цөл мэт мартагдана.Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.

11. Түүний мөчрүүд хатаж хугарахад,эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ.Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж,Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.

12. Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана.

13. Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 27