Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 27:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр зугтагч могой Левиатан,мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ.Тэр далайн лууг ална.

2. Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.

3. ЭЗЭН Би түүний хамгаалагч.Би түүнийг эгшин бүрд усалдаг.Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.

4. Надад хилэн байхгүй.Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж,нэгмөсөн шатаах байсан.

5. Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг.Тэр Надтай энхийг тогтоог.Тэр Надтай энхийг тогтоог”.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 27