Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 26:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”.

7. Зөв шударгын зам нь дардан ажээ.Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач.

8. ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ.Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой.

9. Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн,үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ.Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

10. Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй.Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн,ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.

11. ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй.Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч.Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.

12. ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно.

13. Аяа, бидний Бурхан ЭЗЭН,Танаас өөр эзэд биднийг захирсан боловчзөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.

14. Үхдэл нь амьдрахгүй,салан одсон сүнснүүд босохгүй.Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж,тэдний аливаа дурсамжийг арилгасан.

15. ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж,үндэстнийг өсгөж, Та алдаршлаа.Газрын бүх хязгаарт Та хүрсэн.

16. ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн.Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.

17. Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,өвдөх шаналлаасаа болж орилдог шигЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.

18. Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна.Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 26