Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 26:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана.“Бидэнд хүчирхэг хот байна.Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.

2. Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.

3. Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.

4. Үүрд ЭЗЭНд итгэгтүн.Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий.

5. Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан,газарт унаган шороонд шиднэ.

6. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”.

7. Зөв шударгын зам нь дардан ажээ.Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач.

8. ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ.Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой.

9. Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн,үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ.Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

10. Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй.Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн,ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 26